Баяртай
Monday, June 29, 2009
Шошго Баяртай
Шинэ блог
Tuesday, June 16, 2009
Шинэ блог. 2009 оны 6 сарын 15-наас 8 сарын 31 хүртэл хөтөлнө өө.http://ganaifesummer2009.blogspot.com
Цааш унших...
Шошго Шинэ блог
Карьер хөгжлийн төв
Sunday, June 7, 2009
(Энэ ажлыг МҮХАҮТ-аас "зохион байгуулах гэж байсан" :) "Эдийн засгийн хөгжилд оюутнуудын оролцоо" гэсэн сэдэвтэй тэмцээнд багаараа бичиж байлаа. Багийн гишүүд: М.Оргил, Ц.Номин, Б.Дэлгэрмаа, Б.Ундрах нар болно. Гэхдээ миний оролцоо их байгаагүй л дээ. Доорх бичлэгийг СЭЗДС-ийн Бизнесийн удирдлагын тэнхмийн багш Нарантунгалагийн "Бизнесийн байгууллагуудыг эдийн засаг, бизнесийн удирдлагын мэргэжлүүдээр хангах мэдээлэл зуучлалын тогтолцоо" сэдэвтэй мастерийн зэрэг горилсон ажлыг үндэс болгон бичсэн..)
Карьер хөгжлийн төв
(Бизнесийн байгууллагууд ба эдийн засаг, бизнесийн удирдлагын оюутан, төгсөгчдийн мэдээлэл зуучлалын тогтолцоо)
Сэдэв сонгох болсон шалтгаан:
Дэлхийн аль ч улс орны хувьд бүтээх хүсэл тэмүүллээр дүүрэн, хамгийн идэвхтэй нийгмийн хэсэг бол оюутнууд байдаг. Энэ ч утгаараа тэдэнд ар гэрийнхнээс нь эхлээд төр засгийнхан хүртэл ихээхэн хүндэтгэл, итгэл найдвар хүлээлгэдэг.
Монгол улсын хувьд 2007-2008 оны хичээлийн жилд дотоодын нийт их, дээд сургууль, коллежид 150 326 оюутан сурч байгаа бөгөөд жил бүр ойролцоогоор 40 000 оюутан шинээр нэмэгдэж, 25 000 оюутан төгсөж байна[1]. Үүнээс жил бүр эдийн засаг, бизнесийн удирдлагаар 20 000 гаруй мэргэжилтэн төгсөж байгаа боловч төгсөгчид ажлын байртай болж чадахгүй байна. Нөгөө талаас бизнесийн байгууллагууд шалгууртаа тохирсон ажилтанг татаж, сонгоход бэрхшээлтэй тулгардаг.
Судалгааны ажлын зорилго:
Бизнесийн байгууллагууд болон эдийн засаг, бизнесийн удирдлагын мэргэжлийн оюутан, төгсөгчдийг холбох мэдээллийн зуучлалын тогтолцоог боловсронгуй болгох санал зөвлөмжийг боловсруулах
Судалгааны ажлын зорилтууд:
- Бизнесийн байгууллагууд болон эдийн засаг, бизнесийн удирдлагын чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг гадаад, дотоодын их, дээд сургуулиуд, тэдгээрийн оюутан, төгсөгчдийн талаар харьцуулсан шинжилгээ хийх
- Карьер хөгжлийн төвийг бий болгох, төвийн үндсэн үйл ажиллагааг тодорхойлох
Карьер хөгжил гэдгийг хувь хүний /оюутны/ мэдлэг, ур чадвар, албан тушаалын өсөлт гэж тодорхойлж болно. Оюутны хувьд их, дээд сургуульд сурах явцдаа ирээдүйн карьер хөгжлийнхөө суурийг тавьдаг.
Монгол улсын карьер хөгжлийн зуучлалын өнөөгийн байдал:
1. Бизнесийн байгууллагуудыг эдийн засаг, бизнесийн удирдлагын мэргэжилтэн авахдаа ямар аргыг ашиглахыг илүүд үздэгийг тодруулахад 35% нь өдөр тутмын сонин, 17% нь өөрсдөө судалж санал тавьдаг, 13% нь танил тал найз нөхдийн туслалцаатайгаар зэрэг хариулт өгчээ. Харин зуучлалын байгууллагад хандах гэсэн хариултыг харьцангуй цөөн буюу 9% нь өгсөн байна.
Харин төгсөгчдийн ажилд орохдоо ашигласан аргуудыг авч үзэхэд 23.7% нь танил тал найз нөхдийн туслалцаагаар, 22.8% нь нэр хүндтэй байгууллагад өөрсдөө хандаж, 19.5% нь өдөр тутмын сонинд хандаж гэсэн бол зөвхөн 2.7% нь л зуучлалын байгууллагуудын тусламжтайгаар ажилд орсон гэжээ.
Эдгээр судалгаанаас үзэхэд ажлын зуучлалын байгууллагууд төдийлөн төгсөгчдийн болон бизнесийн байгууллагуудын хэрэгцээ шаардлагыг хангадаггүй байна.
2. Монгол улсад эдийн засаг, бизнесийн удирдлагын мэргэжилтнүүдийг бизнесийн байгууллагуудтай холбох үйл ажиллагаа ямар түвшинд байгааг сургуулиуд, бизнесийн байгууллагууд болон оюутнуудын оролцоогоор судалж үзлээ.
Сургуулиудын оролцоо:
- Зарим байгууллагууд сургуулийн захиргаанд албан ёсоор хүсэлт тавьдаг бөгөөд түүнийг харьяа тэнхимд хүргүүлж оюутнуудад мэдээлэх болон самбарт гаргадаг
- Багш нар шилдэг оюутнууд болон өндөр дүнтэй төгсөгчдийн анкетыг өгч хувиараа дадлага болон ажилд зуучилдаг
- Инкубатор төв, хөдөлмөрийн бирж ажиллуулдаг
- Оюутнуудад зориулсан арга хэмжээнүүд зохион байгуулдаг бөгөөд тэр үеэр байгууллагууд ирж татах үйл ажиллагаа зохион байгуулдаг ...
Бизнесийн байгууллагын оролцоо:
- Хүний нөөцийн ажилтнууд болон удирдлагууд ирж оюутнуудтай ярилцлага хийж, лекц уншдаг
- Байгууллагууд тэнхимийн багш нартай уулзаж өөрийн байгууллагад хэрэгтэй байгаа ажлын байрыг санал болгодог
- Зарлалын самбарт зарууд гаргадаг
- Олимпиад, уралдаан тэмцээн, тэтгэлэгт хөтөлбөр, эрдэм шинжилгээний хурал зохион байгуулж шилдэг оюутнуудыг татдаг ...
Оюутнуудын оролцоо:
- Нэр хүндтэй байгууллагуудад өөрөө хандах
- Танил тал, найз нөхөдтэйгээ холбогдох
- Ажлын зар шүүх ...
Эндээс дүгнэхэд их, дээд сургуулиуд дээр албан ёсны үйл ажиллагаа байдаггүй бөгөөд бизнесийн байгууллагууд ба сургуулиудын хоорондох зуучлалын үйл ажиллагаа тааруу түвшинд байна гэж үзэж байна.
Гадаадын орнуудын карьер зуучлалын өнөөгийн байдал:
Бид гадаадын нэр хүнддтэй сургуулиудаас Станфорд их сургууль (АНУ), Сөүл их сургууль (Солонгос), Вашингтон их сургууль (АНУ), Төв Европын их сургууль (Унгар), Денвер их сургууль (АНУ) – ийг судаллаа.
Судалгаанаас дүгнэхэд албан ёсны карьерын төв ажилладаг бөгөөд зуучлалын үйл ажиллагааг карьер хөгжлийн бодлого, төлөвлөгөөтэй уялдуулан ажилладаг бөгөөд мөн карьерын зөвлөгөө өгөх үйл ажиллагааг албан ёсооор зохион байгуулдаг байна. Тухайлбал:
- хичээлийн жил тус бүрээр хийх ажлын төлөвлөгөө гарган хэрэгжүүлдэг
- оюутнуудыг курс бүртээ ямар өсөлт, ямар алхам хийсэн байхыг зайлшгүй зааж өгсөн
- оюутан бүрийн карьер төлөвлөлтийг карьер зөвлөхүүдийн тусламжтайгаар хийдэг
- оюутнууд өөрийн карьерын талбарт судалгааны ажлуудыг өргөнөөр хийдэг
- оюутнуудын маш өргөн хүрээтэй мэдээлэл бүхий мэдээллийн систем ажиллаж, ажил олгогчидтой холбоо харилцаа сайтай ажилладаг
Станфорд их сургууль:
Тус сургууль суралцагч оюутнуудаа дамжаа бүрт болон улирал болгонд зориулж нэгдсэн хөтөлбөр боловсруулдаг. Тухайлбал, 1-р дамжаандаа карьер хөгжлийн төвд бүртгүүлэх, зөвлөгч багштай уулзах, 2-р дамжаандаа өөрийн сонирхож буй карьерын талбарт судалгаа хийх, Stanford career сүлжээний дагуу мэргэжилтнүүдтэй уулзах, 3, 4-р курсээсээ төвөөс санал болгосон ажил хийх болон ямар нэг профессорын судалгааны ажилд оролцох гэх мэтээр нарийн төлөвлөгөө боловсруулсан байдаг.
Вашингтон их сургууль:
Вашингтон их сургуулийн карьерын үйлчилгээ нь Career quest буюу ажил олгогчийн талаар, албан тушаалын жагсаалт, кампус дах ярилцлагууд, хамтын сургалт, карьерын зөвлөгөө өгөх үйлчилгээнүүдийг үзүүлж оюутнуудад санал болгодог.
Сөүлийн их сургууль:
- сургуулийн оюутан бүрийн анх элсэн орсноос хойш хийсэн судалгаа шинжилгээний ажил, бие даалт, бичсэн эссе зэргийг багтаасан мэдээллийн сан үүсгэдэг.
- тус орны хамгийн амжилттэй ажиллаж буй байгууллагуудын талаар судалгаа хийж хамтран ажиллах гэрээ байгуулдаг
- гэрээ хийсэн байгууллагууд луугаа оюутнуудыг мэргэжлийн дагуу 3-р дамжаанаас эхлэн дадлага хийлгэн хамтран ажилладаг
- төгсөх дамжааны оюутнуудын үүсгэсэн файлыг танилцуулга, материалуудын хамт гэрээ хийсэн байгууллагууд луу илгээдэг ...
Мөн их, дээд сургуулиудад суурилсан байхаас гадна тухайн мэргэжлийн чиглэлээр дагнасан ажил зуучлалын тогтолцоо өргөн бүрэлдсэн байдаг.
Карьер хөгжлийн төв буюу мэдээлэл зуучлалын тогтолцооны зохион байгуулалт, үндсэн үйл ажиллагаа:
Мэдээлэл зуучлалын тогтолцоо нь их, дээд сургуульд суурилсан байх бөгөөд сургалтын албанд оюутны бүртгэл мэдээллийн системд түшиглэн зохион байгуулагдах нь илүү үр дүнтэй юм.
Мэдээллийн зуучлалын тогтолцооны үндсэн үйл ажиллагаа дараах чиглэлүүдтэй байна.
1. Оюутнуудын мэдлэг, ур чадварыг ажил олгогчдын тавьж буй шаардлагуудтай уялдуулан хөгжүүлэх бодлого, төлөвлөгөөтэй ажиллах
· Ажил олгогчдын зүгээс тухайн мэргэжлийн ажилтнуудад ямар шаардлагыг тавьж буй талаар судалгаа хийх
· Эдгээр шаардлагад нийцсэн хөгжлийн бодлого, төлөвлөгөөг гаргаж ажиллах
· Ажил олгогчдод хамтран ажиллах саналуудыг тавих, ажил олгогчдоос хамтран ажиллах саналуудыг хүлээн авах
2. Ажил олгогч бизнесийн байгууллагуудаас шаардлагатай мэргэжилтнүүдийн захиалга авч оюутан, төгсөгчидтэй холбох зуучлах үйлчилгээ үзүүлэх
Ажил олгогчдоос ирсэн ажлын, дадлагын, хагас цагийн ажлын, судалгааны ажил зэрэг захиалгуудыг оюутнуудын цахим шуудангуудаар, утсаар, мэдээллийн самбараар, вэб сайт зэрэг мэдээллийн олон сувгаар дамжуулан тухай бүр мэдээлж байна.
3. Оюутан, төгсөгчдий болон бизнесийн байгууллагуудын цогц мэдээллийн сан бүрдүүлж, тасралтгүй сайжруулж байх
Мэдээллийн систем нь оюутан, төгсөгчдийн болон ажил олгогчдын аль алиных нь мэдээллийг агуулсан онлайн мэдээллийн систем байна. Нэг талаас оюутан, төгсөгчдийн хувийн мэдээллийг агуулсан байх бөгөөд үүнд оюутнуудын дүнгийн болон хийсэн эрдэм шинжилгээний судалгааны ажлууд, бичсэн эссе, нийтлэл, оролцсон уралдаан тэмцээний файл, мэдээллүүд багтсан байна.
Ажил олгогчдоо ажлын саналууд болон оюутнуудын карьер хөгжилд хувь нэмэр оруулж болохуйц хамтран ажиллах саналуудыг утсаар, факсаар, э-мэйлээр, албан бичгээр, биечлэн уулзах замаар авч болох бөгөөд тухайн тохиолдлуудад онлайн сан руу оруулах үүргийг администратор зохион байгуулна.
Дүгнэлт:
Монголд ажил зуучлалын үйл ажиллагааны оновчтой тогтолцоо төдийлөн бүрдээгүй, мөн сургуулиудын хувьд карьер хөгжил, зуучлалын үйл ажиллагааг албан бусаар, хүртээмж муутай хийж байгаа бөгөөд гадаадын орнуудтай харьцуулахад маш олон дутагдалтай талууд байна.
Оюутнуудын карьер хөгжлийн хүрээнд болон бизнесийн байгууллагуудын төлөвшсөн, чадварлаг мэргэжилтэнтэй болох зорилгын хүрээнд их, дээд сургуулийн оюутан, төгсөгчид болон бизнесийн байгууллагуудын хооронд мэдээлэл буюу ажлын байр зуучлалын карьер хөгжлийн төвийг байгуулах нь зүйтэй юм байна.
Ингэснээр нарийн мэргэжилтэн бэлтгэж буй их, дээд сургуулиудын сургалтын чанарт ахиц гарч, нэр хүнд өсөх, тухайн чиглэлээр төгсөгчдийн ажил эрхлэлт чанаржиж, бизнесийн байгууллагуудын ажил үүргийн биелэлт сайжирч, Монгол улсын хөгжил, дээд боловсролын чанарт эерэг өөрчлөлт гаргана гэж дүгнэж байна.
Career Development Center
(The system of information mediation between the business organizations and the undergraduates or graduates majoring in the field of economic and business administration)
The reasons that we chosen this theme:
The students in any country are the most active social group featuring creative, enthusiastic and eagered characteristics.
From this point, they receive great esteem and expectation from their family, even the government. The academic year of 2007-2008, 150326 students are studying in Mongolian university and college. Approximately 40000 students enroll university, while 25000 students graduate in each year. Besides, business organizations encounter difficulties to find employees who meet their standart.
The purpose of research work:
To upgrade and work out the system of information mediation between the business organization and the undergraduate students majoring in the field of economic and business administration.
The objective of research work:
· To draw comparison between foreign and Mongolian university and colleges which preparing the professions for business administration, economic and business organization
· To establish the CDC and define their core operations
Career development means the personal knowledge, skill and job promotion. Students launch their own career development when they are in university.
The Current situations of Mongolian career development mediation.
When we conduct a survey about how the business organizations choose the employees, the result indicates that 35% prefer daily newspapers, 17% offer by their own research, 13% get their friends and familiar person’s help. But only 9% of them responded that they build relationship with mediation organization. Then we tried to reveal how the graduates find their workplace. 23,7% of the students got someone’s help. 22,8% of them apply to the leading companies and organization by their own. 19,5% contacted to daily newspapers. Whereas 2,7% of the students contacted mediation center when they were hired.
To conclude from this survey, mediation organization do not work properly for business organization and graduates.
By studying about the participation of business organization and students, we are able to define the rate of the cooperation between business organization and professions.
University participation:
· Some organization offer officially to university administration then university administration inform it to professional departments so professional departments announce for the students, otherwise put it in information board.
· Teachers mediates the leading students and high-credited graduates to the job by sending their information to the organization.
· Some organization choose the students as their employer during the contest and competition that are held in university.
Business organization participation:
· Human resource manager of the organization make an interview with students and make a speech and lecture to them.
· The representatives of the organization meet the department teachers and offer the work position.
· By organizing an olympiad, contest and scholorship program, the organizations find their new employees.
Students participation:
· Apply for the job themselves
· To get help from the someone
To sum up from this, the university do not have formal operations in that field and the relationship between university and business organization are not enough.
The current situation of career mediation in foreign universities:
We have studied foreign well-known universities including Stanford University (US), Seoul University (Korea), Washington University (US), Central European University (Hungary), and Denver University (US).
We observed that each foreign university has career development center and this center organize all career mediation activities coordinating with career development policy and its plan. For instance:
· To make and implement plan by academic year
· To make comprehensive list that shows all progresses has to be achieved and steps to be followed year by year
· Students make their career plan with help of career advisers
· Students do research work widely in their future professional fields
· To build a huge information system that contains all students’ CVs and works with employers closely
Stanford University:
The university has a united program each semester or year that is devoted for the students. For example,
First year, students should be registered in the career development center and meet their advisers.
Second year, students do research work in their interested field and meet the specialists followed by the Stanford career network.
From the third and fourth year, do work that offered from the CDC and participate in the professors research work and so on.
Washington University:
Washington University provides the following services:
· Career quest
· List of jobs offered for students
· Job interview in campus
· Consulting for career development
· Cooperative training
Seoul University:
· To create information database that students’ research works, assignments, essays and other works that student did from the first year.
· By conducting a survey about the leading companies, CDC make a cooperation deal with them.
· Students are able to practice in the organizations that mentioned above
· The created database which involved graduation year students information send to the cooperated companies and organizations.
Mediation system that focused on majoring field also exists beside the university.
Coordination and main operation of career development center
The information mediation system is based on university and it’s more effective to be organized by student registration system of education service center.
Main operation of mediation system has folllowing orientations:
1.To work in accordance with development policy and plan connected to requirements from the employers
(Skill and ability requerements from the employers)
· Do research about the requirements that employers expect from professional workers
· To make plan and development policy that meets above requirements
· To make cooperation offer to employers and receive it from them
2.Career development center take offered job orders from the employers and inform them to the students.
To give information about orders of the work, practice, part time job and research works to students by e-mail, phone, notice board and websites.
3.To establish and improve uninterruptedly complex information office of the students graduates and business organizations.
Online information system consists of information about students, graduates and employers. This online information system keeps students and graduates personal information such as GPA, research works, essays, articles, files of participated competition etc.
Employers make job and cooperating offers that will support the students’ career development by phone, fax, e-mail, official documents and in the flesh. In this cases, administrator of CDC take responsibility to upload to online information office.
Conclusion
The system of job mediation do not complete clearly in Mongolia. University and colleges career development mediation activities are informal and unsufficient. We have many deficiencies compared to foreign universities and colleges. We have to establish CDC of information and job between the students, graduates and business organizations because it create following advantages:
· To Decrease the unemployment rate ,
· To Build close relationship between graduates and business organizations
· To Give opportunities for students to use their theorical knowledge in organization environment
· To Decrease the human resource expenses of the organizations
· To Give a opportunities to get the financial resource for the students
· Education quality of university will improve
Finally, we summarize that CDC will bring positive influences and benefits in Mongolian development.
Цааш унших...
Шошго Карьер хөгжлийн төв
